Categories
мэдээ спорт

Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлжээ

Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөв. 1994 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдсоор ирсэн энэхүү барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Их засаг их сургуулийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ.

Тус барилдаанд С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй 224 бөх зодоглосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *