Categories
мэдээ нийгэм

Улсын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа байгууллагуудад ажиллаж байна. Тэрбээр “Бөртэ” ТӨҮГ, “Багабаян”энхийн төлөө цогцолборын ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дээрх байгууллагуудын бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа.

Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ: “ 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол “Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх” гэдгийг онцоллоо. Мөн Засгийн газраас улсын үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулах удирдлагын бүтцийн хүрээнд шинэчлэл хийж зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай байгааг дурьдлаа. Харьяа байгууллагуудын ажилтай танилцахад Бригадын генерал Х.Батбилэг болон БХЯ-ны удирдлагууд байлцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *