Categories
мэдээ спорт

​Улсын цолонд ойрхон яваа бөхчүүдийн нэг Б.Эрдэнэхүү тахимаа өглөө

Image result for Б.Эрдэнэхүү арслан

Үндэсний их баяр наадмын хоёрын давааны төгсгөлд аймгийн шилдэг арслангууд хоорондоо оноолт таарч хүч үзэж байгаа билээ. Бөх сонирхогч наадамчдын хамгийн ихээр итгэл хүлээлгэж харж суугаа аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар “Хангайн даваа” компанийн бөх аймгийн арслан Т.Цогт-Эрдэнийг, мөн хурц арслан Баянхонгорын Н.Золбоо аймгийн арслан Б.Баяржавхланг, Увсын Оюуны Гантулга Баянхонгорын Б.Бат-Оршихыг, Завхан аймгийн харьяат уран барилдаант Шархүүгийн Пүрэвгарьд аймгийн хурц арслан Б.Бямба-Очирыг тус тус даваад байна.

Наадмын өмнөхөн болсон бүх цэргийн наадамд түрүүлсэн Говь-Алтайн Б.Хишигбаатар Говьсүмбэрийн О.Өлзиймөнхийг, улсын наадамд гурван удаа дараалж дөрөв даваад байгаа Архангайн Мягмарын Бадарч “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг давсан. Харин улсын цолны тааварт нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү Хөвсгөл аймгийн арслан Б.Даваа-Очирт тахимаа өглөө. Түүний хувьд дараа жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Б.Эрдэнэхүүгийн аав Болд мөн аймгийн арслан цолтой бөх байдаг. Улсын наадамд хоёр удаа дөрөв давж начны даваанд аварга О.Балжинням, арслан Б.Ганбат нартай хүч үзэж байсан түүхтэй. Улсын цолонд ойр бөхчүүдээс аймгийн арслан О.Хангай Увс аймгийн арслан Н.Ганзоригтой хүч үзэж байна.

Ө.Манлай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *