Categories
мэдээ нийгэм

Улсын цолны болзол хангасан уяачдын материалыг хүлээн авч эхэлжээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын алдарт, манлай, тод манлай уяач цолны болзол хангасан уяачдын материалыг өчигдрөөс авч эхэлжээ.

Тус материалыг энэ сарын 25 хүртэл ММСУХ-ны ажлын албанд хүлээн авч байгаа аж. Иймд цолны материал ирүүлэх иргэдийг улсын цол хүртэх, одон медалиар шагнуулах анкет, улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсаан бичих шаардлагатай юм байна.

Мөн түрүүлж, айрагдсан морьдынхоо өргөмжлөлийг нотариатаар батлуулж ирүүлэх аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *