Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Г.Бадрахаар долоо давлаа. Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик Улсын заан Д.Анараар долоо давж, Улсын заан цолын болзол хангаад байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, Улсын заан цолын болзол хангалаа.