Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат ХЦ 0165 дугаар анги, Өлгийн хүчтэн дэвжээний бөх Монгол Улсын начин Б.Баатарцолд аймгийн удирдлагууд нь хоёр өрөө байр бэлэглэжээ. Энэ сарын 11-нд болсон начин цолны мялаалга наадмын үеэр аймгийн Засаг дарга байрны түлхүүрийг гардуулан өгчээ.
Түүний хувьд Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын харцага Ө.Даваабаатараар тав давж, 35 жилийн дараа Баян-Өлгий аймгаас төрсөн улсын цолтон болсон ажээ.