Categories
мэдээ нийгэм

Улсын хилээр 200 кг зэс гаргахыг завджээ

Улсын хилээр 200 кг зэс гаргахыг завджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Ханги боомтын гарах чиглэлд зорчиж явсан иргэн О 2058 ДУА дугаарын УАЗ31512 маркийн автомашины шаланд нуувч болгон бэлтгэсэн сав, нөөц дугуйнд 200 кг зэс тээвэрлэж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэ зөрчлийг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч Н.Тайванжаргал илрүүлжээ.

Мөн энэ үеэр улсын хилийн гарах чиглэлд зорчин явсан иргэн О 6908 ДУА УАЗ-2206 маркын автомашинд 100 ширхэг тэмээний тавхай, иргэн О 1067 ӨМӨ дугаарын УАЗ-2206 маркын автомашины нөөц дугуй, шалнаас зүүсэн саванд 60 ширхэг тэмээний тавхайг тус тус хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсаныг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан дүн бүртгэлийн ажилтан Г.Мандах нар илрүүлэн холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *