Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 80.7 мянган га-д тариалалт хийжээ. Тодруулбал, 72.2 мянган га-д үр тариа, үүнээс 71.8 мянган га-д улаан буудай, 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо, 70 га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал нийт 80.7 мянган га-д тариалалт хийлээ. Түүнчлэн үр тарианы тариалалт 18.4 хувь, үүнээс улаан буудайн тариалалт 19.5 хувь, төмс 10.5 хувь, хүнсний ногоо 7 хувьтай байна. Улаан буудайн тариалалтыг энэ онд нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй.
2023 онд нийт 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаан буудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариална. Мөн 351 мянган га-д уринш боловсруулж, бэлтгэх зорилт дэвшүүлжээ.