2021 оны гуравдугаар сарын 26-нд нийслэлд дархлаажуулалтын 41 цэгт 96 багийн 674 эмч, ажилтан ажиллалаа. Нийслэлд 12.133 хүнийг коронавирусний вакцинд хамруулснаар нийт 260.961 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна.
Мөн Өмнөговь аймгийн 10 суманд 430 иргэнийг вакцинжуулснаар ,нийт 8439 хүнийг дархлаажууллаа.
Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 26-нд 12.563 хүн, нийт 269.400 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.