Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 244550 хүнийг вакцинжуулсан байна

Гуравдугаар сарын 24-нд нийслэлд дархлаажуулалтын 43 цэгт 103 багийн 724 эмч, ажилтан ажиллажээ. Өчигдрийн 21:00 цагийн байдлаар нийслэлд 10773 хүнийг дархлаажуулалтад хамруулж, нийт 237489 хүнийг вакцинжуулсан байна.

Харин Өмнөговь аймгийн есөн суманд өчигдөр 731, нийт 7061 хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд өчигдөр 11504, нийт 244550 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *