Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1058 хүн гэртээ эмчлэгдэж, эдгэрчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар өвчилсөн 257 хүн эдгэрчээ. Үүнээс 218 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 139 нь гэртээ тусгаарлагдан эмчлэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 9526 боллоо.

Гуравдугаар сарын 12-ноос коронавируст халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлаж эмчилж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 1058 хүн гэртээ эмчлэгдэж эдгэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *