Categories
мэдээ нийгэм

Улсын II төв эмнэлэг: Хавдар, зүрх судасны оношлогоог дэлхийн стандарт нийцсэн тоног төхөөрөмжөөр Монголдоо хийлгэх боломжтой боллоо

Улсын II төв эмнэлэгт жил бүрийн 11 дүгээр сарын 8-нд тохиодог “Дэлхий нийтийн дүрс оношлогооны өдөр”-ийг угтан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгөөр дамжуулан иргэдэд дүрс оношлогооны салбарын үйлчилгээ, оношлогооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх, сурталчлан таниулах зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр Улсын II төв эмнэлэгийн Радиалогийн тасгийн эрхлэгч М.Мөнгөнхуягтай ярилцлаа.

-Нөгөөдөр “Дэлхий нийтийн дүрс оношлогооны өдөр” юм байна?

-Дүрс оношилгоо дотроо олон төрлийн оношлогооны аргуудтай. Анх 1895 онд рентген туяа нээгдснээр анагаах ухаан , тэр дундаа дүрс оношлогооны салбарт үсрэнгүй хөгжил гарч, түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 8-нд дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Улсын II төв эмнэлгийн хувьд энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ашиглагдаж буй аппарат, эмчилгээ үйлчилгээгээ танилцуулах зорилготойгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байна.

-Танай эмнэлэгт өндөр хүчин чадал бүхий шинэ аппарат, тоног төхөөрөмжүүдашиглалтад орж байгаа гэсэн.Хэзээнээс ашиглагдаж эхлэх вэ?

-Өнгөрсөн оны 11-р сараас Дүрс оношлогооны төвийн үйл ажиллагаа анх эхэлсэн. “Үндэсний оношлогооны төв”байгуулах төслийн хүрээндгадаадаас ирэхээр төлөвлөгдөж байсан инженерүүдКовид-19 цар тахлын улмаас ирэх хугацаа нь хойшилж, угсралтын ажлуудсаатаад байсан.Эрүүл мэндийн яам, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагууд зөвшилцсөний үндсэн дээр шинэ аппаратуудын тохируулга хийгдэж, эхнээсээ ашиглагдаж байна. Компьютер томографик, рентген, эхо зэрэг бидний мэдэх аппаратуудыг ашиглаж, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд бүрэн ашиглалтад ороогүй байсан бол хоёр хоногийн өмнө Монгол Улсад анх удаа гурван тесла хүчин чадал бүхий MRIаппарат ажиллаж эхэлсэн баяртай мэдээтэй энэ өдрөө угтаж байна. Цаашлаад PCD буюу цөмийн технологийн тусламжтайгаар хавдрын эрт үеийн оношлогоог хийдэг аппараттыг дараагийн сард ашиглалтад оруулахаар бэлдэж байна.

-Тэгэхээр иргэдэд нэн шаардлагатай оношлогоо үйлчилгээний тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа гэж ойлгож болох уу?

-Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгийн хувьд дээр дурьдсан дүрс оношлогооны салбарынхоёр аппарат эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтэрснээр Монгол улсын хэмжээнд лавлагаа, тусламж үйлчилгээг бүрэн хангах нөхцөл бүрдэж байна. Тэр дундаа хавдар, зүрх судасны оношлогоог дэлхийн стандарт нийцсэн тоног төхөөрөмжөөр мэргэжлийн эмч нараар Монголдоо хийлгэх боломжтой болж байна.

Цар тахлаас үүдээд иргэд гадагшаа явж эмчилгээ хийлгэх боломжгүй болж, эх орондоо эмчлүүлж байгаа учраас танай эмнэлгийн ачаалал нэмэгдсэн үү?

-Онцгой нөхцөл байдлын үедэрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадагшаа явах өвчтнүүдийн цуваа бүрэн зогссон гэж ойлгож байгаа. Тэр ачаалал бидний нуруун дээр ирж, ачаалал харьцангуй ихэссэн л дээ.

-Урьчилан оношлуулснаар өвчнийг хүндрэхээс нь өмнө эрт үед нь эмчлүүлэх боломжтой. Монголчуудын хувьд урьчилан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн боловсрол дээшилж байна уу?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол гэдэг өөрөө том сэдэв л дээ. Зөвхөн сайн тоног төхөөрөмж байлаа гээд бүрэн шийдэгдэхгүй. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн даатгал, урьдчилан сэргийлэх үзлэг гэх мэт зүйлс асуудал цогцоороо шийдэгдэнэ.

-6 сар тутамд нэг удаа эрүүл мэндийн бүрэн оношлогоонд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Тэгвэл иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах нь өмнөх жилүүдээс нэмэгдсэн үү?

-Манай эмнэлгийн хувьд шинэ бүтэц зохион байгуулалтад орж, эрүүл мэндийн “Урьдчилан сэргийлэх оношлогоог дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна. Сүүлийн үед иргэдийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй сайжирсан гэж харж байгаа. Энэ төвөөр үйлчлүүлэх аж ахуй нэгж байгууллага, иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

-Шинэ аппаратууд хэдэн төрлийн өвчнийг оношлох хүчин чадалтай вэ?

-Бүх аппаратууд олон давуу талтай. MRI аппаратны хувьд тархи, нуруу нугас, хэвлийн хөндий, бага аарцгийн хөндийн зөөлөн эд талдаа илүү. PCD аппаратны хувьд хавдар судлалын тал дээр дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг, хавдрын үсэрхийллийг хамгийн эрт үед нь оношилдог гэдгээрээ давуу талтай.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *