Categories
мэдээ нийгэм

Улсын чанартай 60 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2019 онд гүйцэтгэнэ

Аймгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр суурин төлөөлөгч Ёланда Фернандез Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 371-431 км-ийн хооронд 60 км авто замын засвар шинэчлэлийн ажлыг 2019 онд хийх талаар мэдээлсэн юм. Баруун аймгуудын тээврийн хэрэгсэл ихээр зорчдог, уул уурхайн хүнд машин механизмуудын хөдөлгөөн ихтэйгээс шалтгаалан дээрх 60 км зам ихээр эвдэрч үүний улмаас зам тээврийн осол багагүй гарч, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм.

“Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн удирдлагууд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв зэрэг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хүсэлт тавьж ажилласны үр дүнд уг асуудал шийдэгдэж байна” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд уулзалтын үеэр хэлэв.

Зам засварын ажлын хэсгээс замын нөхцөл байдлын үнэлгээ, судалгаа гараад байгаа ба Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын чанартай 60 км авто замын засвар, шинэчлэлт 2019 онд хийгдэх юм.

2 replies on “Улсын чанартай 60 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2019 онд гүйцэтгэнэ”

Great beat ! I would like to apprentice while you amend your web site, how could i subscribe for a blog site? The account helped me a acceptable deal. I had been a little bit acquainted of this your broadcast provided bright clear concept

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *