Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцастай, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд өмсөж үнэмлэх үзүүлэн шалгалтаар явж байгаагаа хэлжээ. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт Сэрэнжав нэртэй улсын байцаагч ажилладаггүй бөгөөд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагад урьдчилан мэдэгддэг. Түүнчлэн торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдох шаардлагатай. Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст яаралтай хандахыг НМХГ-аас анхаарууллаа.