Categories
мэдээ нийгэм

Улсын байцаагчийн эрх олгох шалгалт энэ сарын 19, 20-нд болно

Эрүүл мэндийн даатгалын төв, орон нутгийн улсын байцаагчийн /ахлах/ эрх шинээр олгох шалгалт 2021 оны тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ хүрээнд өнөөдөр тус шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Mexim consulting” компанитай хамтран шалгалтын зохион байгуулалт, програм хангамжийн сургалтыг зохион байгууллаа.
Тус шалгалтын журамд заасан болзол, шалгуур хангаж, шалгалт өгөх албан хаагчдын нэрсийн жагсаалтыг ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталж, шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ удаагийн шалгалт нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан анх удаагаа цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд төв, орон нутгийн нийт 46 албан хаагч шалгалтад оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *