“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.
“Өдрийн сонин”-ы уламжлалт “Танайд өнжье” булангийнхан энэ удаа Төв аймгийн Батсүмбэр суманд өвөлжиж буй улсын аварга саальчин Ц.Цэцэгмаагийнд өнжжээ. Тэднийх “Алатау” хэмээх сүүний чиглэлийн гуч гаруй үхэртэй гэнэ. Нэг үнээнээс 5-8 литр сүү саадаг юм байна. Эднийх өдөрт 150-200 литр сүү сааж, хотын сүүний үйлдвэрт нэг литрийг нь мянган төгрөгөөр нийлүүлдэг ажээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авахаар болсон тухай сурвалжлагыг нэгдүгээр нүүрээс уншаарай.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Улс төр” нүүрт ”Хүний эрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой” гэж ярьжээ.
АН С.Эрдэнийг намын даргаараа батламжилсан тухай мөн тэргүүн нүүрт мэдээлжээ.
“Баримт, үзэл бодол” нүүрт “Ордонд шар мэдээ болох үйл явдал л өрнөдөг гэж ойлгохоор байна” гэж нийтлэлч П.Хашчулуун өгүүлжээ. “Ордон руу орох босго журмаа өөрчил. Дор хаяж 3000-аас дээш уншигч захиалагчтай сонины сэтгүүлчид ордон руу орох эрх олгох учиртай гэж тэрбээр бичжээ. Ингэж хариуцлагатай хэвлэлийнхнийг босго давуулж байж төрийн ордон сошиалаар нэг дэгддэг шар мэдээний эх уурхай болохоо болих юм байх.
ОХУ-ын “Ростех” корпорациас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ирүүлсэн захидлын тухай “Улс төр” нүүрт мэдээлжээ.
“Баримт, үйл явдал” нүүрт “Самрын дуудлага худалдаа хийвэл далайд дусал нэмэр гэгчээр төсөвт нэмэр болно” хэмээн бичжээ.
“Дэлхийн мэдээ” Хятадын дарга Д.Трампад “Нэг Хятад” бодлогыг нь хүндэтгэх хүсэлт тавьсан тухай мэдээлжээ.
“Өөрөөс нь …” нүүрт Ц.Өлзийтогтох “Вакцинжуулалтыг хавтгайруулсанаас Монголын мал сүрэг сүүлийн 20 жил шүлхий болон гоц халдварт өвчний үүр уурхай боллоо” хэмээн ярьжээ.
“Миний аав” нүүрт “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр олны сэтгэлд хоногшсон жүжигчин Лхасүрэнгийн хүү Энхбаатар аавынхаа тухай дурсчээ.
“Спорт” нүүрт Францын биатлончин Мартен Фуркад “Оросуудаас өршөөл уучлал гуйхгүй” гэжээ. Түүний ярилцлагыг энэ нүүрээс сонирхоорой.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ