Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Цэдэвийн Содномдорж ес даван түрүүллээ. Харин “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв. Ц.Содномдорж өнөө жилийн баяр наадмаар долоо давж заан цолны болзол, найм давж гарьд, ес даван түрүүлж, улсын арслан боллоо.
Хилчин спорт хороо, Хевсгелийн хvчтэн дэвжээ, Монос грvппын бех улсын арслан Ц.Содномдорж сэтгүүлч нарт яриа өгөхдөө “Төр түмэн минь түмэн амгалан сайхан наадацгааж байна уу. Төрийнхөө их баяр наадамд түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг өдий зэрэгт хүргэж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Өдий хүртэл дэмжиж буй нутгийн зон олондоо, “Монос” группын хамт олондоо баярлалаа” гэв.