Categories
мэдээ нийгэм

Өлсгөлөн зарлагчийг хүчээр хооллож болохгүй хэмээн ХЭҮК-оос хотын даргад шаардлага хүргүүлэв

Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өлсгөлөн зарласан иргэн Б.Батдэлгэрийг албадан эмчилгээнд оруулах захирамж гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн байна. Өлсгөлөн зарлагч энэ тухай ХЭҮК-т гомдол гаргажээ. ХЭҮК-оос иргэний гомдлын дагуу нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагад “Дэлхийн анагаах ухааны холбооноос 1991 онд баталсан Өлсгөлөн зарлагчдын талаарх Мальтийн тунхаглалд “Өлсгөлөн зарлагчид татгалзан эсэргүүцсэн эмчилгээг хийж болохгүй. Урьдаас мэдэж, сайн дураараа татгалзсаных нь эсрэг хүчээр хооллох нь зүй бус болно” хэмээн заасан байдаг ажээ.

Мөн манай Эрүүл мэндийн тухай хуульд “Халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан байна. Иймд гомдол гаргасан Б.Батдэлгэрийн эрхийг сэргээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгох, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхаар ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *