Categories
мэдээ нийгэм

Улс төрийн намууд “Эв нэгдлийн төлөө” анхдугаар чуулганыг зохион байгуулна

Улс төрийн 20 гаруй нам нэгдэн “Эв нэгдлийн төлөө” анхдугаар чуулганыг энэ сарын 26-ны өдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг чуулганаар Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна цаашид улс орныг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах юм.

“Эв нэгдлийн төлөө” анхдугаар зөвлөгөөний талаар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Монголын улс төрийн намууд эв нэгдлийн төлөө түншлэл бий болгохоор хамтарч ажиллаад нэлээд хугацаа өнгөрч байна. Монголын түүхэнд анх удаа улс төрийн намуудын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Уг зөвлөгөөнөөр бид хамтарсан тунхаг гаргана. Мөн ойрын үед УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуульд Монголчуудын эвлэлдэн нэгдэх боломжийг улам тэтгэсэн, бэхжүүлсэн зүйл, заалтууд оруулах чиглэлд улс төрийн намууд хамтарч ажиллана. Энэ зөвлөгөөнд парламентад суудалгүй бүх намууд уригдана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *