Categories
мэдээ үндэсний-бөx

Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхийн барилдаан өнөөдөр /2021.11.26/ 12:00 цагаас Бөхийн-Өргөөд эхэлнэ.

Улс, аймгийн цолтой шилдэг 128 бөхийн барилдааны бүртгэл хоёр өдөр болсон.

Дээрх барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж байсан бөгөөд 128 бөхөөс дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ. Энэхүү барилдаан өнгөрсөн жил Covid-19 цар тахлаас болж хойшилсон юи.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *