Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн өвчлөлийн дунд хоол боловсруулах эрхтэн ялангуяа шүдний өвчлөл тэргүүлж байгаатай холбогдуулан “ Эрүүл шүд “ аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор шүдээ зөв угааж сурах, зөв хоололт, амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн зөв сахих талаар мэдлэг олгоход чиглэсэн “ АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ “ кабинетыг ЭМ-ийг дэмжих сангийн санхүүжилтээр байгуулж нээлтийг хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т. Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын НБХ –ийн дарга Ч. Байгальтуяа, ЭМГ-ын дарга Г. Энхцэцэг нар оролцлоо. Тус кабинетаар цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдний асран хамгаалалгч, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах юм.