Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан 12:00 цагт Бөхийн өргөөнд эхэлсэн.
Барилдаанд:
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын аварга О.Хангай
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын арслан Р.Пүрэвдагва
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын заан З.Анар
- Улсын заан Б.Бат-Өлгий
- Улсын заан Б.Серик
- Улсын заан А.Цацабшир нарын улсын аваргаас аймгийн заан цолтой 128 бөх хүч үзэж байгаа юм.
Яг одоо бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.