Улаангом хотын Дэглий цагаан нисэх буудал орчимд манан бууж, агаарын хөлөг буулт үйлдэхэд шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа тул 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн ОМ051/052 аяллын дугаартай нислэгийн хуваарьт цагийг хойшлуулж байна.
Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
- Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 14:00 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрч, 15:00 цагт Дэглий цагаан нисэх буудалд бууна.
- Улаангом-Мөрөн чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 15:45 цагт Дэглий цагаан нисэх буудлаас хөөрч, 17:55 цагт Мөрөн нисэх буудалд бууна.
- Мөрөн-Улаанбаатар чиглэлийн ОМ052 аяллын дугаартай нислэг 18.40 цагт Мөрөн нисэх буудлаас хөөрч, 19:45 цагт Чингис Хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.