Нийслэлд өнгөрсөн шөнө 01 цагийн орчимд 2.5 магнитудын газар хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн албаны эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 26-ны 01.32 цагийн үед Их тэнгэрийн амнаас хойш, Богд уулын орой орчимд 2,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Хан-Уул дүүргийн иргэдэд илүү мэдрэгдэж, ОБЕГ-т энэ тухай мэдэгджээ.