Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -5 хэм хүйтэн dnn.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

28-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 13-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сул байх боловч 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *