Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, маргааш өдөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орохыг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 12-р сарын 23-ны 20 цагаас 12-р сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр 32-37 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан цас, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 26-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *