Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 12 хэм хүйтэн

Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна зурган илэрцүүд

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2016 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *