Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн тийзний үнэ ойролцоогоор 2,500,000 төгрөг, харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар тийзний үнэ нь илүү зай болон нисэх буудлын таксаас шалтгаалан 2,900,000 төгрөг байдаг.
Сошиал хуудсаар зарим хүний мэдээлсэн 4-5 сая төгрөгийн үнэ нь захиалгат нислэг авсан аялал жуулчлалын компаниудын багц үйлчилгээ (зочид буудал, эрүүл мэндийн даатгал, PCR тестийн үйлчилгээ, унаа гэх мэт) орсон үнэ болно.
Мэдээллээ зөв ойлгоогүйгээс бусдад буруу мэдээлэл ихээр тарааж байгаад харамсаж байна.
Тайланд улс нь Ковид-19-ийн тархалтаас сэргийлэх үүднээс дотооддоо хорио цээрийн дэглэмтэй байгаа бөгөөд орон нутаг дотроо аялахад хязгаарлалттай байгаа.
Улаанбаатараас Бангкок хотод очсон бол тус хотын зочид буудалд 7 хоног байрласны дараа орон нутгийн өөр хот руу очих боломжтой.
Улаанбаатараас Пукет хотод очсон бол мөн тус хотын зочид буудалд 7 хоног байрласны дараа орон нутгийн өөр хот руу очих боломжтой. Зочид буудалд 7 хоног байрлах хугацаандаа 2 удаа PCR шинжилгээ өгнө. Шинжилгээий хариу сөрөг гарсан тохиолдолд орон нутагт зорчих эрхтэй хэмээн МИАТ ТӨХК-аас тайлбар гаргажээ.