Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар руу нэвтрүүлэхийг завдсан 27.2 тонн түүхий нүүрсийг хураан авчээ DNN.mn

“Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ын талаар өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Хавар, намрын улиралд гадаад дотоод орчны температурын зөрүү багасдаг. Улмаар энэ үед угаарын хийн эрсдэл нэмэгдэх эрсдэлтэй. Угаарын хий нь шаталт эхлэх болон дуусаж гал бөхөх үеэр хамгийн их ялгардаг. Яндангийн таталт сайн байвал угаарын хий яндангаар гараад агаартай урвалд ороод хоргүй хий болж сарнидаг.

Хэрэв яндангийн таталт муу байвал зуухны ам, бүхээгээр гэрт тархаж эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн угаар мэдрэгч тоног төхөөрөмжид л мэдрэгддэг. Тийм учраас иргэдийн зүгээс угаар мэдрэгчээ шалгаж, аюулгүй байдлыг хангах нь зүйтэй.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчиж Улаанбаатараас сайжруулсан шахмал түлш авч гарах зөрчил нэлээд бүртгэгдсэн. Тиймээс НМХГ болон ЦЕГ хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орох, гарах чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилладаг. Энэ хугацаанд 1,899 шуудай шахмал түлшийг нийслэлээс орон нутаг руу авч гарах зөрчлийг илрүүлэн арга хэмжээ тооцсон байнахэмээн ярилаа.

“Түүхий нүүрсийг нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан зөрчил 90 гаруй хувиар буурчээ”

НМХГ-аас мэдээлсэн зарим тоон мэдээллийг танилцуулъя.

Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг зогсоож 27.2 тонн түүхий нүүрсийг хураан авсан байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд уур үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 5,100 тонн медлинг нэвтэрсэн байна. Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд 62 мянган тонн түхий нүүрс нэвтрүүлсэн бол 31 мянган тонн түүхий нүүрс дамжин өнгөрчээ.

Түүхий нүүрсийг нийслэл рүү зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019, 2020 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Эрчим хүчний дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагад 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан.
Технологийн уур үйлдвэрлэж байгаа 68 аж ахуйн нэгж угаасан нүүрс буюу медлингийг оруулж ирж байгаа. Шадар сайдын 2020 оны 123 дугаар тушаалаар энэ оны тавдугаар сарын15-ны өдрөөс дээрх 68 аж ахуйн нэгж медлинг түлэхийг хориглосон шийдвэр гарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *