Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр болж, “Улаанбаатар марафон-2017” гүйлтийн тэмцээнд дэлхийн 17 орны тамирчид оролцлоо. Нийтдээ 36 мянга гаруй иргэн оролцож байна.
Олон улсын гүйлтийн тэмцээний нээлт 10 цагт болж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарлаа.
Гүйлтийн тэмцээнд 12-17 насны охид, хөвгүүд болон 18-35 насны эрэгтэй, эмэгтэй, 36-54 насны, 55-аас дээш насныхан оролцож, эхний найман байрт шалгарсан тамирчдад шагнал гардууллаа.
Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид 5 метр, 10 метр, 21 метр, 42, мянган метрийн зайд уралдлаа.
Тэмцээний 21 мянган метрийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчинтэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, 3-р байрт Алдар спорт хорооны тамирчинн.Бямбажав нар орж, эмэгтэйчүүдийн 42 мянган метрийн зайд Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа түрүүллээ.
Өсвөрийн 12-17 насны охидын гүйлтийн төрөлд:
- Оюунчимэг /1-р байр/
- Мөнхзул /2-р байр/
- Барсмаа /3-р байр/
- Буянхишиг
- Оюунтунгалаг
- Эрхнаран
- Одгэрэл
- Энхжин
Өсвөрийн 12-17 насны хөвгүүдийн гүйлтийн төрөлд:
- Төрбат /1-р байр/
- Цогтжаргал /2-р байр/
- Мягмарсүрэн /3-р байр/
- Билгүүн
- Мелдос
- Нямдорж
- Ачбуян
- Асалбек нар эхний найман байрт шалгарлаа.
18-35 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:
- Эмэгтэйчүүд: Энххүслэн, Халиунаа
- Эрэгтэйчүүд: Төртогтох, Бахет
36-54 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:
- Эмэгтэй: Лхамжав, Уранчимэг
- Эрэгтэй: Мөнх-Од, Дашням
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ
С.ГЭРЭЛТ-ОД