“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт Соёлын төв өргөөнд эхэллээ. Бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг UBS, EAGLE, TM телевиз шууд дамжуулна. Салбар хуралдаан 14:00 цагаас Blue sky tower-ын Diamond, Crystal, Topaz танхимд Худалдан авалт, төсөл хөтөлбөр, Дэд бүтэц, санхүүжилт, орон сууц, барилга, Made in UB, ОУ-н санхүүгийн төв, арбитр, Найрсаг, Ухаалаг Улаанбаатар сэдвээр болно. Оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг www.ubchamber.mn болон www.ulaanbaatar.mn цахим хуудсын форумын баннер хэсэгт бүртгэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Чуулганы хөтөлбөрийг дараах мэдээллээс харна уу.
Хаана: СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
Хэзээ: 2015.04.15
Үргэлжлэх хугацаа: 09:00 – 13:15
Зочдын тоо: 1.000 хүн
ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ХУРАЛДААН |
||
8:30-9:00 |
Бүртгэл |
|
9:00-9:10 |
Нээлт |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга |
9:10-9:30 |
“Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй” |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч |
9:30-9:50 |
“Нийслэл, хувийн хэвшлийн түншлэл” |
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од |
9:50-10:00 |
“Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” |
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа |
10:00-10:10 |
“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” |
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат |
10:10-10:20 |
“Хувийн хэвшлийн санаачлага” |
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин |
10:20-10:30 |
“Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр” |
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа |
10:30-10:40 |
“Худалдан авалт, шилэн тендер” |
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт |
10:40-10:50 |
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр |
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл |
10:50-11:00 |
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр |
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг |
11:00-12:20 |
Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг |
Бүх оролцогчид |
12:20-12:35 |
Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од |
12:35-12:45 |
Хүүхдийн найрал дуу |
|
12:45-13:15 |
Цайны завсарлага |
ОРОЛЦОГЧИД |
|
Хурлын модератор: |
Э.Долгион, Блумберг телевизийн Гүйцэтгэх захирал |
Панеллист: |
Р.Эрдэнэбүрэн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга |