Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй болсон” гэв DNN.mn

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын нэгдүгээр үе шат 2023 онд дуусах хугацаатай боловч хүрэх үр дүнгийн үзүүлэлтийн биелэлт 2020 оны эцсийн байдлаар 30.7 хувьтай байна.

Энэ нь эрчим хүчний салбар эдийн засгийн суурь салбар болохын хувьд дунд хугацааны бодлогын хэрэгжилт удааширсан хугацаагаар хөгжлийн бусад зорилтуудын үр дүн мөн хугацаагаар хойшлох эрсдэлийг үүсгэж байна гэж 2021 эцэст гаргасан тайландаа Үндэсний аудитын газар тодотгожээ.

Дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ дэвшүүлсэн зорилт, хугацаандаа бүрэн хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагавар, алдагдсан боломжийг тооцоолдоггүй байна. Аудитын багийн зүгээс бодлогын хэрэгжилт хангагдаагүйгээс хэдий хэмжээний боломж алдсаныг жишээ болгон тооцож үзэхэд

  • Эрчим хүчний нийт хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилт биелсэн бол 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг импортоор авах байсныг дотоодын үйлдвэрлэлээр хангаснаар жилд 49.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах;
  • Тавантолгойн ДЦС-ыг барьж ашиглалтад оруулсан бол зөвхөн Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж, нэг худалдан авагчтай загварт жилд 349 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжийг алдсан байна.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах боломжгүйд хүрэх эрсдэлтэй байна

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ашиглалтын нийт 5,584.1 км урт бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 22.9 хувь буюу 1,278.7 км нь 0-10 жил, 4.2 хувь буюу 234.5 км нь 11-20 жил, 72.9 хувь буюу 4,070.9 км-ийг 21-ээс дээш жил нийт 80 дэд станцын 151 иж бүрдэл бүхий 5,064.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай трансформатор байгаагаас

  • 45 хувь /68 иж бүрдэл/ нь 0-10 жил
  • 17 хувь /26 иж бүрдэл/ нь 11- 20 жил
  • 38 хувь нь 21-ээс дээш жил тус тус ашиглаж байна.
  • Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 МВт чадал хүссэн 6,851 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад техникийн нөхцөл олгоогүй байна.
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 2021 оны есдүгээр сарын байдлаар 2,534 Гкал/ц, дулааны тооцоот ачаалал 2,992.3 Гкал/ц, техникийн нөхцөл олгосон хүлээгдэж байгаа хэрэглээ 691 Гкал/ц-т хүрч, суурилагдсан хүчин чадлаас 1,149.3 Гкал/ц буюу 45.3 хувиар хэтэрсэн байна.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *