Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна

Шахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж www.agaar.mn сайтад өдөр бүр мэдээлж байна.

Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлүүдийг үүсгэдэг аж.

Тоосонцрын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл

Агаарын тоосонцор буюу аэрозол гэдэгт дээр дурдсанчлан хэдхэн молекулын кластерын хэмжээнээс 20 мкм хүртэлх диаметртэй хатуу болон шингэн жижиг хэсгүүд хамаарна. Гэвч амьсгалах процессоор нэвтэрч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь том болон нарийн ширхэглэлт тоосонцор РМ2.5, PM10 байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *