Categories
мэдээ нийгэм

Улаан-Үдийн “Шүлэндо” кафегаар үйлчлүүлсэн иргэд хорджээ

Улаан-Үдийн “Шүлэндо” кафегаар үйлчлүүлж хордсон иргэдийн тоо 133-д хүрсэн талаар Бүгд найрамдах Буриад улсын Дотоод хэргийн яам өнгөрсөн ням гаригт мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав.

Буриадын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 133 хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлгийн тусламж авсан бөгөөд 64 нь эмнэлэгт хэвтсэний дотор 12 хүүхэд байгаа ажээ.

Роспотребнадзорын удирдлагын хэвлэлийн албанаас мэдээлснээр, “Шүлэндо” кафед хооллосон 85 хүн сальмонеллезээр өвчилсөн нь тогтоогдсон бөгөөд түүний дотор 10-17 нас 13 хүүхэд байгаа аж.

Тухайн бүс нутгийн Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, зарим хүмүүс эрүүл мэндийн тусламж авахаар хоёр удаа эмнэлэгт хандсан зэргээс үүдэн хохирогчдын тоо зөрүүтэй мэдээлэгдсэн байна.

“Шүлэндо” кафе нь Улаан-Үд хотод олон сүлжээтэй ажээ. Ийм нэртэй дөрвөн кафе байдаг бөгөөд хохирогчид Советский дүүрэгт, хотын төвд байрлах кафегаар үйлчлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *