“Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалангийн хүрхрээний эргэн тойроны дөрвөн км газарт хамгаалалтын бүс тогтоожээ. Хамгаалалтын бүсийн санхүүжилтийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж, ажлыг нутгийн иргэд болон Орхоны Хөндийн Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, Ойн анги хамтран гүйцэтгэжээ. Ингэснээр хүрхрээний аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүх болсон байна. Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил аж.