Аргын тооллын арванхоёрдугаар сарын 29. Ангараг гариг. Билгийн тооллын 15, улаан морь өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан 17:07 цагт жаргана. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.