Categories
мэдээ нийгэм

Улаан бүсэд 2112 цаг ажилласан сувилагчийг шагналаа

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдварт сүрьеэгийн тасгийн үйлчлэгч Т.Оюунчимэг ковид анх бүртгэгдсэнээс хойш “Улаан бүс”-д 14 удаа орж, нийт 2112 цаг ажилласан байна. Улаан бүсэд хамгийн олон удаа ажилласан үйлчлэгч Т.Оюунчимэгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг сая төгрөг, эрүүл мэндийн салбарын “ШИЛДЭГ ЗҮТГЭЛТЭН” өргөмжлөлийг гардууллаа.

Т.Оюунчимэг эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж өрөө тасалгаанд цэвэр агаар, цэвэр орчныг бүрдүүлж цэвэрлэхээс гадна эмч сувилагч нарын ачааллаас хуваалцаж халдвар авсан хүнийг гаднаас тасагт хэвтүүлэх, эм тариа зөөвөрлөх, эргэлтийг зохицуулах, өрөө тасалгааны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зэргээр үүргээ амжилттай биелүүлж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *