Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бар өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 14, Адъяа гариг. Билгийн тооллын 10, Шувуун хошуут одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7:57 цагт мандан, 17:16 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суур тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *