Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Үл хөдлөх хөрөнгө зуучлал эрхлэх зөвшөөрөл олгож байна

Санхүүгийн зохицуулах хороо 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг ...

СЗХ-ны 2020 оны ээлжит VIII хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж, нийт 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэгчид тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлж, шаардлага хангасан байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олголоо.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө зуучлал, мөн үнэт металл, үнэт чулууны арилжааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж, зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан дээрх хуулиудад нэмж тодорхойлсон чиг үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг тус тус баталснаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлэгчдийг бүртгэж, хүсэлтээ ирүүлсэн байгууллага, иргэдийн материалыг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгож эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *