Оросын босогчдод эзлэгдсэн Украины Донецк хотын нисэх онгоцны буудлыг Киев дахин хяналтандаа авахаар тэмцэж байна. Украины шинэ ерөнхийлөгч Петро Порошенко терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрсөнөөр Киевийн тал агаараар довтолж, босогчид ч хариу цохилт өгсөөр байгаа ажээ. Энэ мөргөлдөөний улмаас 30 хүн амиа алдаж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Украины Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч Виктор Янукович оргон зугтсанаас хойш тун удалгүй Крым салан тусгаарлаж эмх замбараагүй байдал тасрахгүй байгаа билээ.