Categories
мэдээ нийгэм

Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар “G7” цахим уулзалт хийнэ || DNN.mn

Долоогийн бүлгийн /G7/ орнуудын төлөөлөгчид цахим уулзалт хийж, Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэж Японы Сангийн сайд Сүзүки Шюньичи парламентын гишүүдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.

“Манай улс дэлхийн дэг журмын суурийг хамгаалахын тулд Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар сонирхогч бүх орон, тэр дундаа “G7”-гийн орнуудтай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр 21:00 цагаас хойш “G7”-гийн цахим уулзалтыг зохион байгуулахаар шийдсэн” хэмээн тэрбээр онцлон тэмдэглээд “ОХУ Украин руу довтолсныхоо төлөөсөнд өндөр үнэ төлнө” гэсэн Японы эрх баригчдын байр суурийг дахин илэрхийлжээ. Гэхдээ уулзалтыг ямар түвшинд явуулах талаар тодорхой дурдаагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *