Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырскийн зорчиж явсан нисдэг тэрэг Киевийн ойролцоо осолдож сайдаас гадна тус яамны тэргүүн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга зэрэг нийт найман зорчигч амиа алдсан байна. Нисдэг тэрэг унахдаа Киевийн ойролцоох Бровары хотын хүүхдийн цэцэрлэг дээр унаснаас гурван хүүхэд амь үрэгдэж, 15 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.Уг нисдэг тэрэг Украины онцгой байдлын албаны харьяа техник байсныг үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клыменко сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Ослын улмаас нийтдээ 18 хүн амь үрэгдэж, 29 хүн шархадсан тухай Киев орчмын цэргийн тойргийн командлагч Олексий Кулеба мэдээлжээ. Ослын газар манантай, бүрхэг байсан тухай “BBC” мэдээлсэн байна.