Categories
гадаад мэдээ

Украинд гэрэл цахилгаан асуудалтай байна DNN.mn

Украинд 4.5 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд эрчим хүчний хангамжтай холбоотой илүү хүнд нөхцөл байдал үүссэн гэж тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

“Өнөө оройн байдлаар Киев болон зургаан бүс нутгийн эрчим хүчний хангамжийг тогтворжуулах цахилгаан таслалт үргэлжилж байна. 4.5 сая гаруй хэрэглэгч цахилгаангүй байна. Одоогоор Киев болон Киев мужид үнэхээр хүнд байна” гэж Зеленский “Telegram” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ дурдсан байна. “Эрчим хүчний салбарт үүсэж болзошгүй хувилбаруудын талаар би долоо хоногийн турш албаны хүмүүс, эрчим хүчний компаниуд, бүс нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөлтэй хэд хэдэн тусгай уулзалт хийсэн. Бид хувилбар бүрийг нарийвчлан авч үзэн, зохих арга хэмжээнд бэлтгэж байна” гэж В.Зеленский хэлжээ. Мөн “Эрчим хүчний системийг тогтвортой, тэнцвэртэй ажиллуулахын тулд хэрэглээг 30 хувиар бууруулах шаардлагатай” гэж үндэсний эрчим хүчний “Укренерго” компани мэдэгджээ.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *