Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн дарга мэдүүлэг өгөхөөр БНСУ-д газарджээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр незид болох Олон улсын хуралд оролцохооор аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

Тэрбээр өнөөдөр өглөө мэдүүлэг өгөхөөр “Инчён” олон улсын нисэх буудалд газарджээ. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Тухайн үед Д.Одбаяр нь “Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой. Намайг андуурсан” хэмээн мэдүүлээд, асуудлыг дипломат халдашгүй эрхийн хүрээнд шийдэхийг хүссэн байдаг. Улмаар БНСУ-д эргэж ирээд мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Бали аралд болох Олон улсын хуралд оролцохоор явсан юм.

Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн байна.

БНСУ-ын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оноох юм уу, 3 сая воноор торгох заалттай. Мөн Д.Одбаярын илэрхийлж буй халдашгүй эрхэд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гэсэн гурван албан тушаал хамаардаг тул Үндсэн хуулийн Цэцийн дарга ийм эрхэд хамаардаггүй болохыг сануулж байгаа юм. Иймд Өмнөд Солонгосын олон нийтийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *