ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр орон нутгийн цагаар 10:45 минутаас цагдаагийн газарт байцааж эхэлжээ. Байцаалт 7 цаг орчим үргэжилж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр Д.Одбаяр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгч байгаа юм байна. Мөн БНСУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яамны ажилтан хамт байгаа юм аж. Д.Одбаярын хувьд өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байгаа гэнэ. Солонгосын зарим хэвлэлүүд Б.Одбаярын байцаагдаж буй бичлэгийг цацаж эхэллээ. Мөн түүнтэй хамт явсан А гэгчийг баривчлах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран А-г албадан ирүүлэх, А-г иртэл Д.Одбаярыг саатуулахаар болсон байна.