Сүүлийн өдрүүдэд цаг агаар
эрс хүйтэрсэн ч махны үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй байна. “Хүчит шонхор” захад хонины бүтэн махыг тарган, туранхайгаас нь
хамааран килограммыг нь 2600-3100 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Харин үхрийн
мах бөөндөө кг нь 3100-3700 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл ямааны мах
бүтнээр нь авбал 2200-2400 төгрөгөөр та тус захаас худалдан авч болох нь
ээ.Харин адууны махыг кг-ийг нь 2300-2700 төгрөгөөр бөөндөж байна. Гэхдээ
жижиглэнгийн үнэн нь дээр дурдсан үнээс мянган төгрөгөөр илүү худалдаалагдаж
байна.
Тус захын худалдаачдын тайлбарласнаар, махны үнэ хямд байгаа нь
энэ жил олон жилийн дунджаас хүйтэрч, өвөлжилт хүндрэнэ гэсэн мэдээллийн дагуу
малчид малаа их нядлах болжээ.