Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны гуравдугаар сарын 10-нд А333 тоот захирамж гаргаж үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг гурвадугаар сарын 16-ныг хүртэл хугацаанд түр зогсоосон билээ.
Захирамжийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад “Шинээр захирамж гаргаагүй нөхцөлд энэ хугацаанд өөрчлөлт орохгүй. Тиймээс үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ” гэлээ.