Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Үүний дараа Тагнуулын байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх юм.
Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэв.
Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Ийнхүү УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан өндөрлөлөө.