Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав.

УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх хуулийн хүрээнд УИХ-аар хууль, тогтоолын төсөл хэлэлцэх үе шатыг өөрчлөн, байнгын хорооны тоог нэмсэн. Энэ нь цөөхөн гишүүнтэй намын бүлэг бодлого боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албаны ажлын чанар, гүйцэтгэлд илтэд нөлөөлж байгаа аж. Одоогоор УИХ-ын 8 гишүүнтэй намын бүлгийн ажлын алба нийт 4 ажилтантай байгаа юм. Тиймээс бүлгийн ажлын албаны орон тооны доод хязгаарыг хуулиар тогтоох нь зөв хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Д.Ганбат уг төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийх үед “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байна” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн тул төсөлд нэмж тусгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *