Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын нэгэнд нээлтээ хийнэ

УИХ-ын ээлжит бус
чуулганыг өнгөрсөн баасан гаригт хаасан бол намрын чуулган ирэх аравдугаар
сарын 1-нд нээлтээ хийнэ. Хуулиараа жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын
намрын чуулганыг нээж, сар шинийн өмнөхөн чуулганыг хаадаг бол хаврын чуулганыг
дөрөвдүгээр сарын 5-нд нээж, үндэсний их баяр наадмын өмнө завсарлуулж ирсэн.

2016 оны УИХ-ын
сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламентын хувьд ирэх аравдугаар сард эхлэх
намрын чуулган анхных юм.

Уг чуулганаар эхлэн
хэлэлцэх чухал асуудал нь Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн хууль түүнтэй
холбогдох бусад хуулийн төслүүд байх бол ирэх оны Мөнгөний бодлого мөн
хэлэлцэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *